“Боодол” гэж 1000 граммаас илүүгүй жинтэй, урт нь 245 мм, өндөр нь 35 мм, өргөн нь 150 мм-ээс илүүгүй хэмжээтэй савласан, захидлаас бусад шуудангийн илгээмжийг хэлнэ. Энгийн ба баталгаатай боодлоор шуудангаар явуулахыг хориглосоноос бусад  бүх бараа бүтээгдэхүүнүүдийг явуулж болно.

Боодлын хэмжээ нь: Гурван талын аль нэг нь 35см-с илүүгүй байна. Хуйлаастай зүйл бол урт нь 90 см, голч нь 15 см-с тус тус үл хэтэрнэ. Харин хамгийн бага хэмжээ нь нэг тал нь 10 см нөгөө тал нь 5 см, хуйлаастай зүйлийн урт нь 10 см голч нь 5 см–ээс багагүй байвал зохино. Бүдүүвч зураг зэрэг нугалаж үл болох хуйлаастай боодлын урт нь 1.5 м хүртэл байж болно.

Боодлын хүндийн хэмжээ нь: 3 кг хүртэл, хэвлэмэл материал, секограмм бүхий боодол 5 кг хүртэл байна.

Энгийн боодол илгээмж гэдэгт ямар нэгэн баталгаа шаардахгүйгээр буюу гардуулсан эсэх талаар тайлан гаргаж өгөхгүйгээр шуудангийн сүлжээгээр явуулсан боодол илгээмжийг, Баталгаат боодол илгээмж гэдэгт хаягласан эзэнд нь гардуулах, гардуулсан тухайгаа тайлангаар хүргүүлэх нөхцөлтэйгээр илгээж буй боодол илгээмжийг ойлгоно.

Шуудангийн боодол илгээмжийг хүргэх хугацааг ердийн, шуурхай, буухиа гэж зэрэглэнэ. Түгээмэл Шуурхай Шуудан ХХК-ийн хувьд Ердийн зэрэглэлийн боодол илгээмжийг хотын дотор 24 цагийн дотор, аймаг хотын хооронд 1-3 хоногт хүргэнэ.

Шуурхай зэрэглэлийн боодол илгээмжийг хотын дотор ажлын 8 цагийн дотор, аймаг хотын хооронд 48 цагийн дотор хүргэнэ. Шуурхай хүргүүлэх боодол илгээмжийн үнэ тухайн баталгаат үнэн дээр  3000 төгрөгний нэмэгдэлтэй байна.

Буухиа зэрэглэлийн боодол илгээмжийг зөвхөн хотын дотор хүргэх ба хот дотор 4 цагийн дотор хүргэж өгөх бөгөөд баталгаат үнэн дээр 5000 төгрөгний нэмэлт төлбөртэй байна.

Мөн бид олон тоогоор хүргэх боодол илгээмжийг харилцан тохиролцсны үндсэн дээр хямд үнээр  хурдан шуурхай хүргэлт хийх боломжтой.

 

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БООДОЛ, ИЛГЭЭМЖИЙН ҮНЭ ТАРИФ

Жин Энгийн боодол Баталгаат боодол
Үндсэн Нөат-тэй  Үндсэн Нөат-тэй 
0-200 гр 1500 1650 2000 2200
201-400 гр 1800 1980 2300 2530
401-600 гр 2100 2310 2600 2860
601-800 гр 2400 2640 2900 3190
801-1000 гр 2700 2970 3200 3520
1001-1200 гр 3000 3300 3500 3850
1201-1400 гр 3300 3630 3800 4180
1401-1600 гр 3600 3960 4100 4510
1601-1800 гр 3900 4290 4400 4840
1801-2000гр 4200 4620 4700 5170
илүү гарсан бүрэн ба бүрэн бус 200 гр тутмаас 300 330 300 330
Жин Энгийн боодол Баталгаат боодол
Үндсэн Нөат-тэй  Үндсэн Нөат-тэй 
0-200 гр 3500 3850 4500 4950
201-400 гр 4500 4950 5500 6050
401-600 гр 5500 6050 6500 7150
601-800 гр 6500 7150 7500 8250
801-1000 гр 7500 8250 8500 9350
1001-1200 гр 8500 9350 9500 10450
1201-1400 гр 9500 10450 10500 11550
1401-1600 гр 10500 11550 11500 12650
1601-1800 гр 11500 12650 12500 13750
1801-2000гр 12500 13750 13500 14850
илүү гарсан бүрэн ба бүрэн бус 200 гр тутмаас 1000 1100 1000 1100