“Захидал” гэж тодорхой этгээдэд хаягласан 500 граммаас илүүгүй жинтэй, дугтуйлсан болон дугтуйлаагүй шуудангийн илгээмжийг хэлнэ.Энгийн ба баталгаатай битүүмжилсэн захидлаар бүх төрлийн бичиг, захидал харилцааны зүйлүүд, төлбөрийн нэхэмжлэх, урилга мэндчилгээ, фото зураг, зурагт хуудас, бүдүүвч зураг, гар бичмэл ба   хэвлэлийн жижиг зүйлүүдийг илгээж болно.

Шүүн таслах газрын баримт бичгүүд болон иргэний гэр бүлийн байдалтай холбогдсон бичиг баримтууд (төрсний болон нас барсны гэрчилгээ, гэрлэлтээ батлуулсан ба цуцлуулсан, эцгээ тогтоолгосоны гэрчилгээ)-ыг баталгаатай захидлаар явуулж болох бөгөөд та хүсвэл ямар ч захидлыг баталгаат хэлбэрээр явуулж болно.

Битүүмжилсэн захидлын дугтуйны хэмжээ нь стандартад тохирсон /381х305х20мм хүртэл/ хэмжээтэй, хүндийн жингийн дээд хязгаар нь 0.5кг хүртэл байна.

Энгийн бичиг захидал гэдэгт ямар нэгэн баталгаа шаардахгүйгээр буюу гардуулсан эсэх талаар тайлан гаргаж өгөхгүйгээр шуудангийн сүлжээгээр явуулсан бичиг захидлыг, Баталгаат бичиг захидал гэдэгт хаягласан эзэнд нь гардуулах, гардуулсан тухайгаа тайлангаар хүргүүлэх нөхцөлтэйгээр илгээж буй бичиг захидлыг ойлгоно.

Шуудангийн бичиг захидал хүргэх хугацааг ердийн, шуурхай, буухиа гэж зэрэглэнэ. Түгээмэл Шуурхай Шуудан ХХК-ийн хувьд Ердийн зэрэглэлийн захидлыг хотын дотор 24 цагийн дотор, аймаг хотуудын хооронд 3-5 хоногт хүргэнэ.

Шуурхай зэрэглэлийн бичиг захидлыг хотын дотор ажлын 4 цагийн дотор, аймаг хотуудын хооронд 1-3 хоногийн дотор хүргэнэ. Шуурхай хүргүүлэх бичиг захидлын үнэ тухайн баталгаат үнэн дээр 2000 төгрөгний нэмэгдэлтэй байна.

Буухиа зэрэглэлийн бичиг захидлыг зөвхөн хотын дотор хүргэх ба хот дотор 2 цагийн дотор хүргэж өгөх бөгөөд баталгаат үнэн дээр 4000 төгрөгний нэмэлт төлбөртэй байна.

Мөн бид олон тоогоор хүргэх бичиг захидал бусад зүйлсийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хямд үнээр  хурдан шуурхай хүргэлт хийх боломжтой.

 

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЧИГ ЗАХИДЛЫН ТАРИФ

Жин Баталгаат захидал
Үндсэн НӨАТ-тай
0-20гр 1000 1100
21-30гр 1200 1320
31-40гр 1400 1540
41-50гр 1600 1760
51-60гр 1800 1980
61-70гр 2000 2200
71-80гр 2200 2420
81-90гр 2400 2640
91-100гр 2600 2860
Илүү гарсан бүрэн ба бүрэн бус 10гр тутмаас 200 220
Жин Энгийн захидал
0-20гр 1800 1980
21-30гр 2200 2420
31-40гр 2600 2860
41-50гр 3000 3300
51-60гр 3400 3740
61-70гр 3800 4180
71-80гр 4200 4620
81-90гр 4600 5060
91-100гр 5000 5500
Илүү гарсан бүрэн ба бүрэн бус 10гр тутмаас 400 440