“Илгээлт” гэж боодлоос овор хэмжээгээрээ том шуудангийн илгээмжийг хэлнэ. Шуудангийн илгээлтээр шуудангаар явуулахыг хориглосноос бусад бүх төрлийн соёл, аж ахуйн хэрэглэл, үйлдвэрлэлийн зориулалтын бараа, хүнсний удаан хадгалагдах зүйлүүд, эм, эмнэлгийн багаж, хэвлэмэл материалууд, ургамал зэргийг явуулж болно. Шуудангийн төв байгууллагаас тогтоосон тусгай журмын дагуу тодорхой хугацааны туршид жимс, болсон ба түүхий мах, өрөм цөцгий зэрэг зүйл бүхий илгээлтийг хүлээн авч дамжуулж болох боловч эдгээр зүйлийг шуудангийн хайрцаг, өөрөө хүлээн авахаар хаяглагдсан бол хүлээн авахгүй.

Шуудангаар явуулах илгээлтийн тогтоосон хүндийн жин нь 31.5 кг, хуваагдахгүй зүйл бүхий илгээлтийн жин нь 60 кг хүртэл байх ба 60 кг-аас дээш жин бүхий илгээлтийг шуудангийн байгууллагын удирдах ажилтны зөвшөөрлөөр явуулна. Илгээлтийн тогтоосон хэмжээ нь гурван талаараа 45 см, хамгийн жижиг нь 10 см, нэг тал нь 5 см-ээс багагүй байх ёстой. Илгээлтээр явуулах  зүйлсийн урт нь 2м байж болох бөгөөд үл хуваагдах зүйлийн урт нь 3 м-ээс хэтэрч болохгүй.

Илгээлтийг зөвхөн баталгаат тарифаар явуулна.

 

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИЛГЭЭЛТИЙН ТАРИФ

Жин Үндсэн Нөат-тэй 
0-5.0 кг хүртэл 3000 3300
5,01-10.0 кг хүртэл 3500 3850
10,1-15.0 кг хүртэл 4000 4400
15,1-20,0 кг хүртэл 4500 4950
20.1-25,0 кг хүртэл 5000 5500
25.1-30,0кг хүртэл 5500 6050
30.1-35,0 кг хүртэл 6000 6600
35кг-ээс дээш жинтэй илгээлтийн илүү гарсан бүрэн ба бүрэн бус 5кг тутамд 500 550
жин I бүс 300 км хүртэл* II бүс 301-1000 км* III бүс 1001 км-ээс дээш *
Үндсэн Нөат-тэй  Үндсэн Нөат-тэй  Үндсэн Нөат-тэй 
0-5.0 кг хүртэл 10000 11000 15000 16500 25000 27500
5,01-10.0 кг хүртэл 17000 18700 22000 24200 45000 49500
10,1-15.0 кг хүртэл 24000 26400 29000 31900 65000 71500
15,1-20,0 кг хүртэл 31000 34100 36000 39600 85000 93500
20.1-25,0 кг хүртэл 38000 41800 43000 47300 105000 115500
25.1-30,0кг хүртэл 45000 49500 50000 55000 125000 137500
30.1-35,0 кг хүртэл 52000 57200 57000 62700 145000 159500
35кг-ээс дээш жинтэй илгээлтийн илүү гарсан бүрэн ба бүрэн бус 5кг тутамд 7000 7700 7000 7700 20000 22000