Бид Орос болон Англи хэл дээр хэвлэгдэн гардаг бүхий л сонин сэтгүүлүүдийг Онлайнаар болон Шуудан Лавлах сэтгүүлээрээ дамжуулан таны хаягаар очиж аван  түргэн шуурхай хүргэж өгөн дэлхийн мэдээ, мэдээллийг авах, унших боломжийг олгож байна.

Хэвлэл захиалахад анхаарах зүйлс.

  • Таны захиалсан хэвлэлийн төлбөр урьдчилан бүрэн төлөгдсөнөөр захиалга баталгаажих болно.
  • Хэрэв жилээр захиалсан бол үнэ хоёр дахин үржигдэж тооцогдоно. Жилээр захиалагдсан хэвлэлийн үнэнд өөрчлөлт орсон бол зөрүүг дараагийн захиалганд нэмж тооцно.
  • Захиалагч та хэвлэлийн төлбөрөө зөвхөн захиалгын менежерт бэлнээр тушаах буюу Түгээмэл Шуурхай Шуудан ХХК-ийн ХХБ банк дахь 499134422 тоот данс руу шилжүүлнэ.
  • Шуудан лавлах дахь хэвлэлүүдийн үнэнд НӨАТ тооцоогүй болно.

Хэвлэл захиалгын хугацаа.

Улирал Захиалга Эхлэх хугацаа Дуусах хугацаа
1-р хагас жил Үндсэн 10-р сарын 25 11-р сарын 25
Нэмэлт 11-р сарын 25 12-р сарын 05
2-р хагас жил Үндсэн 4-р сарын 25 5-р сарын 25
Нэмэлт 5-р сарын 25 6-р сарын 05

Мөн бид дээрхи захиалгын хугацаанд хамрагдаж чадаагүй захиалагчид  болон, зөвхөн өөрийн сонгосон дугааруудыг худалдан авах хүсэлтэй хэрэглэгчдэд боломж олгох үүднээс онлайн хэвлэл захиалгын үйлчилгээг гаргаад байна. Та онлайнаар хэвлэлээ захиалж өдөр бүр бодит байдлаар нь хүргүүлэн авахыг хүсвэл hewlelzahialga.tugeemelpost.mn хаягт хандана уу.

Бид үнийн хувьд уян хатан байж, хөнгөлөлт хямдралыг байнга үзүүлж, хүргэлтийн төлбөр авалгүйгээр хурдан шуурхай хүргэж ажилладаг.