Зип кодыг Монголд анх удаа нэвтрvvлж эхэллээ

Posted by @admin@

Шуудангийн Нэгдсэн код
Монгол улсын Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрт тусгагдсан “Цахим Монгол” vндэсний хєтєлбєрийг хэрэгжvvлэх, мєн “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бvрдvvлэх”, “Гудамж, талбай, албан байгууллага, айл єрх бvрийг хаягжуулж, шуудангийн бvсийн тогтолцоонд шилжvvлэх”, “Бvх шатны шуудан хvргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох” зорилтуудыг биелvvлэх ажлын хvрээнд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 06-р сарын 29-ний єдрийн 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код”-ыг баталлаа.
Монгол Улсын шуудангийн нэгдсэн кодыг боловсруулахад хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байх Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн кодын стандарттай уялдсан байх, тухайн хэсгийн кодыг хэрэглэгчийн хаягийн байршилд тулгуурлах, шуудангийн технологи ажиллагааг хєнгєвчлєх, хот суурин газрын хєгжил, хэтийн тєлєвлєлтийг харгалзах, кодын зохицуулалт хийх нєєцтэй байх гэсэн зарчимыг харгалзаж хийсэн болно.

Шуудангийн нэгдсэн код нь дараах асуудлуудыг шийдвэрлэснээрээ урьд хэрэглэгдэж байсан шуудангийн индексээс давуу талтай юм. Yvнд:

  • Хотын захирагчийн албанаас гаргасан хаягийн журмыг алдагдуулахгvй.
  • Хотын хэтийн тєлєвлєлтєєр цаашид гарах єєрчлєлтvvдэд єртєж, тухайн хаягийн хэсгийн код хєдлєхгvй.
  • Монгол улсын засаг захиргааны кодтой уялдуулсан.
  • Монгол улсын засаг захиргааны хуваарь єєрчлєгдєхєд хєдєлгєєн орохгvй буюу єєрчлєхєд хялбар єєрєєр хэлбэл кодын зохицуулалт хийх нєєцтэй болсон.
  • Хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар.
  • Тухайн хаягийн хэсгийн газар зvйн байршлыг тодорхой хэмжээгээр тодорхойлох боломжтой болсон юм.

Шуудангийн илгээмжийн хаягт эзний хаягийг vсгээр бичдэг боловч бvсчлэлийн кодыг хэрэглэснээр:

  • Хаягаа алдаатай бичсэн байсан ч кодоо зєв бичсэн тохиолдолд таны шуудангийн илгээмж тєєрєхгvй
  • Шуудангийн ялгалтын ажиллагаанд нэвтэрсэн технологи учраас цаг алдахгvй хурдан хугацаанд хvргэх боломжийг бvрдvvлэх, электрон болон автомат ялгалтын машинаар ялгахад хялбар дєхєм болсон.
  • Иргэний бvртгэл мэдээлэл, нийгмийн даатгал, татвар болон банкны vйлчилгээг авахад хаягаа зєв тодорхойлсноор ямар нэгэн будлиангvйгээр vйлчлvvлэх зэрэг давуу талтай.

Шуудангийн нэгдсэн кодыг /Zip Code/ нэвтрvvлсэнээр хаягийн мэдээллийн нэгдсэн системийг бvрдvvлэх, шуудангийн илгээмжийн хvргэлтийн ажиллагааг шуурхай болгох, зардлыг хэмнэх, тєрєєс иргэдэд vзvvлэх доорхи vйлчилгээ, хэрэглээ, хамрах хvрээг єргєжvvлэх, сайжруулах зэрэг vр дvнд хvрнэ.

Бvсчлэлийн нэгдсэн кодыг шуудангаас гадна дараах тєрлийн vйлчилгээнд нэвтрvvлнэ.

  1. Шуудангийн vйлчилгээ
  2. Бvх тєрлийн лавлах vйлчилгээ
  3. Дуудлагын vйлчилгээ
  4. Бvртгэлийн vйлчилгээ
  5. Даатгалын vйлчилгээ
  6. Татварын vйлчилгээ
  7. Мэдээллийн vйлчилгээ
  8. Бvх тєрлийн захиалгат vйлчилгээ
  9. Бусад

Бvсчлэлийн нэгдсэн кодын талаар дэлгэрэнгvй мэдээллийг та www.zipcode.mn сайтаас vзнэ vv.

Хариулт үлдээх