Unbeatable Trucking Service

Starting from loading to unloading and maintaining the highest standards in terms of safety while in transit, we take nothing to chance.

МЭНДЧИЛГЭЭ

Өгэдэй хааны үеэс түүхтэй Монгол улсын шуудангийн салбарын нэг төлөөлөл болсон ТҮГЭЭМЭЛ ШУУРХАЙ ШУУДАН ХХК-ийн нэрийн өмнөөс та бүхний амгаланг айлтгая.

Бид өнгөрсөн хугацаанд шуудангийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, баталгаатай байлгахын төлөө байж, шуудангийн салбарт өрсөлдөөнийг бий болгон, шуудангийн хөгжилд өөрийн томоохон хувь нэмрийг оруулан ажиллалаа.

Цаашид бид орчин үеийн технологийг ашиглан үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, онлайн худалдаа, захиалгат үйлчилгээг шуудантай хослуулан нэвтрүүлж, логистикийн цогц үйл ажиллагааг эрхлэн Монгол улсын шуудангийн хөгжлийг шинэ түвшинд гаргах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн  хугацаанд бидэнд итгэж, манай үйлчилгээг сонгон, хамтран ажилласан эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ нийт шууданчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж амжилт бүтээлээр бялхах ирээдүйн он жилүүдэд маань хамтдаа байхын ерөөл өргөе.

Г.БАТТӨР
Ерөнхий захирал

Харилцагч байгууллага
Салбар
Автомашин
мэргэжилтэн, ажилтан

Логистикийн цогц үйлчилгээ

Бид бараа бүтээгдэхүүнийг хамгийн бага өртгөөр,  стандарт шаардлагад нийцсэн байдлаар нийлүүлэгчээс хүлээн авагчид хүргэх үйл ажиллагааг төлөвлөж, төлөвлөгөөг хэрэгжүүлэн зохион байгуулах ба шуудангийн зардлаа хэмнэх болон шуудангийн сурталчилгааны асуудлаар байгууллагуудад зөвлөгөө өгч шуудан хүргэлт, логистикийн шилдэг шийдлийг санал болгон ажиллаж байна.

Мэдээ, мэдээлэл

Асуулт, хариулт

Зип код гэж МУ-ын Шуудангийн нэгдсэн кодыг хэлнэ. Yндсэн хэлбэрнь 5 vсэг бvхий мэдээллийн цогц, товч шийдэл юм. Шуудангийн нэгдсэн кодын талаар дэлгэрэнгvй мэдээллийг www.zipcode.mn сайтаар зочилж vзнэ vv.

Шуудангийн хайрцаг авснаар Та шуудангийн хаягтай болно. Зип код бол шуудангийн хаягийн заавал байх хамгийн чухал бvрдэл хэсэг бєгєєд vvнийг та хэрэглэж хэвших нь орчин цагийн хvн, орчин цагийн бизнесчийн зайлшгvй шаардлага билээ.

Хаяг бvрэн гvйцэд, зєв байх хэрэгтэй.  Тєлбєр тєлєєгvй, маркжуулаагvй нь шууданг явуулах боломжгvй болгоно. Хориглосон эд зvйлсийг шууданд хийж, илгээлтийн эдийн тодорхойлолтонд бичилгvй явуулах, арилжааны шинж чанартай тамхи, согтууруулах ундааг явуулах нь шууданг саатуулах, хил гааль дээр хураагдах нэг шалтгаан болно.

Шуудан хvлээн авахдаа уг шуудангийн бvрэн бvтэн байдал, сав баглааны бvрэн бvтэн байдал, задалсан эсэх, норсон, гэмтсэн эсэхийг сайтар vзэж шалгавал зохино.  Илгээлт хvлээн авч байгаа бол илгээлтийн доторхи эд зvйлсийн тодорхойлолттой заавал тулгаарай. Гадаад илгээлт хvлээн авч байгаа бол эдийн тодорхойлолтыг доторхи эд зvйлтэй нь сайтар тулгаж шалгах ба гаалийн vзлэгт орсон эсэхийг шалгаарай.

Бид байгууллагуудад зориулсан vйлчилгээ, тvvнийг хариуцсан менежертэй бєгєєд шуудангийн зардлаа хэрхэн хэмнэх /economy/, шуудангийн сурталчилгааны /advertising by mail/ асуудлаар байгууллагуудад зєвлєгєє єгч, шуудангийн шилдэг шийдлийг санал болгож хамтран ажилладаг.

Байнгын vйлчлvvлэгч болон хєгжлийн бэрхшээлтэй иргэд, єндєр настнуудад бид хєнгєлєлттэй vнээр vйлчилгээ vзvvлдэг.

Мєн удаан хугацаагаар хамтарч ажиллах гэрээ байгуулсан хэрэглэгч нартаа хямдрал зохион байгуулдаг.

Харилцагч байгууллагууд

Хүргэлтийн давуу тал

Та тээвэрлэлт, боловсон хүчний хангалт зэрэг үйл ажиллагааны зардлаа бууруулж, замын түгжрэл, дугаарын хязгаарлалт, цоожтой хаалга зэрэг эрсдэл, стрессээсээ салж цаг хугацаагаа  хэмнэн, нэр хүндээ өсгөх болно.

Зардалаа
хэмнэнэ
Цаг хугацаа
алдахгүй
Стрессгүй
Эрсдэлгүй

Хүргэлт захиалах

Хаяг:
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
    7-р хороо, EVERGOOD building 101, 503 тоот

  • +976 70115015